- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАТИСТИКИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 07 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "е" заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"е/ нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам;"
2 дугаар зүйл.
Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "ж" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
