A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 9.10 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"9.10.Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ