- Нүүр
- Монгол Улсын хууль
- БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 36.11.2.-т дор дурдсан агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмсүгэй:
"/Энэ заалтын орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоохтой холбогдох хэсэг нь төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хамаарахгүй./"
2 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 16.2.-ийн "цэцэрлэг, сургуульд" гэсний дараа "удирдлагын болон" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 16.2.,16.3., 27.2.-ын "төв" гэснийг "газар", 16.4.-ын "төвийн" гэснийг "газрын"; 30.1.11.-ийн "Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн болон боловсролын төвийн" гэснийг "боловсролын газрын"; 39.6.-ын "тухайн" гэснийг "улсын болон"; 40.2.-ын "зардлыг улсын төвлөрсөн төсвөөс" гэснийг "зардал"; 40.4.1., 40.4.2.-ын "орон нутгийн" гэснийг "улсын" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 30.1.4.-ийн "батлагдсан төсвийг хуваарилан олгох"; 31.1.7.-ын "батлагдсан төсвийг боловсролын байгууллагад хуваарилан хуульд заасан хугацаанд нь олгох"; 39.1-ийн "Боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална."; 39.2., 39.4., 39.5., 40.4.3.-ын "төвлөрсөн болон орон нутгийн"; 40.4.4.-ийн "төвлөрсөн" гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 29.1.3., 40.5.-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
