A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

20.1.4.хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хассан зөрүүгээр нь;"

2 дугаар зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтын Засгийн газрын" гэснийг "Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД