- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ

/Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуульд дор дурьдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг:
"7.3.Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгоно."
2/7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8 дахь заалт:
"7.1.7.найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан;
7.1.8.улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга;"
2 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын "далай аварга" гэснийг "аварга" гэж, мөн зүйлийн 7.4 дэх хэсгийн "7.3" гэснийг "7.4" гэж, 7.6 дахь хэсгийн "7.5" гэснийг "7.6" гэж, 7.9 дэх хэсгийн "7.8" гэснийг "7.9" гэж, 7.10 дахь хэсгийн "7.4, 7.6" гэснийг "7.5, 7.7" гэж, 7.1.8, 7.1.9 дэх заалтын дугаарыг "7.1.9, 7.1.10" гэж, 7.3-7.10 дахь хэсгийн дугаарыг "7.4-7.11" гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн "7.1, 7.2" гэснийг "7.1-7.3" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө энэ хуулиар тогтоосон болзлыг хангасан бөхөд зохих цолыг олгоно.
5 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
