- Нүүр
- Монгол Улсын хууль
- НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
НӨХӨРЛӨЛ, КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "баталгаа" гэсний дараа "болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ." гэж, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын "буцаан олгох нөхцөл" гэсний дараа "болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар" гэж, 89 дүгээр зүйлд "3.Үл хөдлөх эд хөрөнгөөр оруулах хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байна." Гэсэн 3 дахь хэсгийг тус тус нэмсүгэй:
2 дугаар зүйл. Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "а"-г дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:
"а/үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлийн дугаар тус бүрээр".
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
