- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 07 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"6.1.1.татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах;"
2 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын "бодогч, татварын итгэмжлэгдсэн эрх зүйчийг" гэснийг "бодогчийг" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын "тав" гэснийг "гурав" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын ", татварын итгэмжлэгдсэн эрх зүйч" гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын ", татварын итгэмжлэгдсэн эрх зүйч нь эрх зүйч" гэснийг, 15.1.2 дахь заалтын ", эрх зүйч" гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
