A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 14 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"28.1.14. суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийг төр хариуцах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх."

2 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"39.7.Суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно."

3 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 28.1.14 дэх заалтын дугаарыг "28.1.15" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ