- Нүүр
- Монгол Улсын хууль
- БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 2.1, 11.1, 33.2 дахь хэсгийн "Бага, дунд боловсролын тухай" гэсний өмнө "Сургуулийн өмнөх боловсролын тухай," гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 40.2 дахь хэсгийн "хоолны зардлын зарим хэсэг," гэснийг "хоолны зардал," гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
