- Нүүр
- Монгол Улсын хууль
- БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
"14.2.Бүрэн дунд боловсрол олгох сургалтыг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага эрхэлж болно."
2/ 141 дүгээр зүйл:
"141 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага
141.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно.
141.2.Политехник коллеж нь техникийн боловсролын сургалт эрхэлдэг байгууллага байна."
3/ 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 21 дэх заалт:
"28.1.21.бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг баталж, мөрдүүлэх;"
4/ 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалт:
"30.1.14. орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх;"
2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "бага, дунд," гэсний дараа "мэргэжлийн боловсрол," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг "Боловсрол, сургалтын стандартыг өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллага дагаж мөрдөнө." гэж өөрчлөн найруулсугай.
4 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, 28.1.19 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв" гэснийг "мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтын "мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн" гэснийг "мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын" гэж, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтын "коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг" гэснийг "коллежийг" гэж, 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг, мөн зүйлийн 40.4.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалтын "мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд" гэснийг "мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад" гэж, 28 дугаар зүйлийн 28.1.21 дэх заалтын дугаарыг "28.1.22" гэж, 30 дугаар зүйлийн 30.1.14 дэх заалтын дугаарыг "30.1.15" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсгийн ",мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв" гэснийг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн "Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна." гэсэн 2 дахь өгүүлбэрийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A