- Нүүр
- Монгол Улсын хууль
- БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд" гэснийг "төвд" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
