- Нүүр
- Монгол Улсын хууль
- БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 36.13 дахь хэсэг нэмсүгэй:
36.13.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "коллеж," гэснийг "коллежид" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд" гэснийг, 28 дугаар зүйлийн 28.1.12, 28.1.19 дэх заалтын "мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага," гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
