- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-34.4 дэх хэсэг, мөн зүйлийн 34.7 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 дахь хэсгийн "байгаль орчинд нөлөөлөх байдлын" гэснийг "байгаль орчны нөлөөллийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
