A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт:

"9.1.7.тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, шүүх, шүүгч, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх.

2/11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг:

"11.8.Тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй."

2 дугаар зүйл.

Хэвлэх

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Тагнуулын байгууллага цагдаа", 9 дүгээр зүйлийн 9.2.5 дахь заалтын "цэрэг, цагдаа" гэсний дараа "тахарын" гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД