- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.1.5 дахь заалт нэмсүгэй:
"8.1.5.хорих ангид онцгой нөхцөл байдал үүссэн үед аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд хамрагдаж байгаа гэрч, хохирогчийн талаар тахарын албанд мэдээлэх."
2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсгийн "тохиолдолд" гэсний дараа "тахарын албатай хамтран" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийн "цагдаагийн, хэрэв уг этгээд баривчлах, хорих ял эдэлж байгаа бол ял эдлүүлж байсан баривчлах байр, хорих анги нь тус тус" гэснийг "тахарын алба" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын "сэжигтэн, яллагдагчийг баривчлах," гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
