A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7, 8 дахь заалт:

"7/"байгаль орчныг хамгаалах" гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна;

8/"байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөл" гэдэгт /цаашид "нөхөрлөл" гэх/ иргэд тухайн нутаг дэвсгэртээ байгаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, гэрээгээр зохистой ашиглах, эзэмших зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу зохион байгуулагдаж, энэ хуульд зааснаар гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллага хамаарна."

2/4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

"6/сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад орж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа нутгийнхаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээгээр ашиглах, эзэмших."

3/4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:

"4/байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх."

4/6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг:

"3.Хууль, гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ургамал, ой мод, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан, нуур, цөөрмийг өмчилж болно.

4.Байгалийн баялгийг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бий болгосон эсэх талаар мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, орон нутгийн засаг захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тэдгээрт өмчлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ."

5/15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт:

"11/идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах журам боловсруулан батлах;"

6/17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:

"5/нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлд хариуцуулах асуудлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэрлэх."

7/17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт:

"7/энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан шийдвэрийг үндэслэн иргэдийн нөхөрлөлд хариуцуулах байгалийн тодорхой төрлийн баялгаас нь зохих болзол, хугацаатайгаар хууль, журмын дагуу хамгаалуулах, ашиглуулах, эзэмшүүлэх гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавих."

8/19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт

"7/нөхөрлөлд гэрээний дагуу байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг хариуцуулах."

9/26 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсэг:

"5.Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт, үнэлгээнийн чиглэлийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшиж дадлагажсан дээд боловсролын зэрэгтэй иргэнийг томилно.

6.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн иргэнийг байгаль хамгаалагчаар ажиллуулна.

7.Нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээ нь өндөр уулын бүсэд 100.0, ойт хээрийн бүсэд 120.0, тал хээрийн бүсэд 500.0, цөлөрхөг хээрийн бүсэд 600.0, цөлийн бүсэд 800.0 мянга хүртэл га, улсын төсвийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ойн зурваст 30 км тутамд нэг байгаль хамгаалагч байх ба энэ нормативийг хот орчмын ногоон бүсэд 70 хувиар багасгаж тооцно.Тухайн бүсчлэлд хамрагдах сумдын нэрийн жагсаалт, дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт нэг байгаль хамгаалагчийн хариуцах талбайн хэмжээг тухайн тусгай хамгаалалттай газрын ангилал, хамгаалах дэглэм, онцлог, ачаалал зэргийг харгалзан Засгийн газар тогтооно.

8.Тухайн орон нутагт байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж болно."

10/27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт:

"6/байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх, зөвлөн туслах, зохион байгуулах, хамтарч ажиллах."

11/291 дүгээр зүйл:

"291 дүгээр зүйл.Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн нийгмийн болон эрхээ хэрэгжүүлэх баталгаа

Хэвлэх

1.Улсын байцаагч, байгаль хамгаалагч нь нийгмийн болон эрхээ хэрэгжүүлэх дараахь баталгаагаар хангагдана:

1/төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох;

2/ажил үүргээ гүйцэтгэх зориулалтаар унаа, дүрэмт хувцас, галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэлээр хангагдах.

2.Улсын байцаагч, байгаль хамгаалагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын нөлөөгөөр хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт нь дараахь буцалтгүй тусламж, цалингийн зөрүүг олгоно:

1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлэгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг ;

2/хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг;

3/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн 3 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж;

4/энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг төсвөөс олгож, түүнтэй тэнцэх хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

5/хуульд заасан бусад баталгаа."

12/30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Мэргэжлийн байгууллагад энэ зүйлийн 1дэх хэсэгт заасан үйл ажиллагааг эрхлэн зохицуулах эрх олгох журмыг Засгийн газар батална."

13/311 дүгээр зүйл:

"311 дүгээр зүйл.Нөхөрлөл

Хэвлэх

1.Байгаль орчныг хамгаалах ажиллагаанд тухайн орон нутгийн иргэд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдан оролцож болох бөгөөд гэрээний үндсэн дээр хамгаалахаар хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу зохистой ашиглах, эзэмших давуу эрхтэй байна.

2.Нөхөрлөлийн гишүүн нь 18 нас хүрсэн, тухайн сум, дүүргийн харьяат, мөн сум, дүүрэгтээ байнга оршин суугч Монгол Улсын иргэн байна.

3.Байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар нөхөрлөлийн баримтлах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг үндэслэн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж батална.

5.Байгалийн тодорхой төрлийн баялгийг гэрээний дагуу нөхөрлөлд хариуцуулахдаа нөхөрлөлийн гишүүдийн тоо, хариуцуулах талбай, баялгийн нөөц хэмжээ, онцлог зэргийг харгалзана.

6.Нөхөрлөлд хариуцуулах байгалийн баялагт газарт түүний хэвлийн баялаг, бэлчээр, усан сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар хамаарахгүй.

7.Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тухай иргэдийн нөхөрлөлийн хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг дараахь баримт бичгийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга зохион байгуулна:

1/баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;

2/нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хүссэн өргөдөл;

3/нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж баталсан байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааны хөтөлбөр;

4/нөхөрлөл байгуулсан гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээний хуулбар;

5/нөхөрлөлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар.

8.Ирүүлсэн баримт бичиг нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага, энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан бүрдэл, мөн зүйлийн 3 дахь хэсгийн дагуу баталсан журмын нөхцөлийг хангасан, баримт бичиг бүрэн бол сум, дүүргийн Засаг дарга нөхөрлөлийн хүсэлтийг хүлээн авч байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.

9.Нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ болон гэрчилгээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.Нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааг дараахь тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга зогсоож, гэрээг цуцлана:

1/нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан;

2/энэ зүйлийн 11 дэх хэсэг болон гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, гэрээ байгуулснаас эхлэн 6 сар байгаль хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулаагүй;

3/бүх гишүүдийн хурлаар нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох талаар шийдвэр гарсан;

4/энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн.

11.Нөхөрлөл нь энэ хуулийн 31 дүгээр зүйл, байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, ашиглах, эзэмших харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэхийн зэрэгцээ, тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн эрхлэнэ.

12.Нөхөрлөл нь жил бүр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаль хамгаалах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн биелэлтийг танилцуулж, тайлан тавьж байна."

14/34 дүгээр зүйлийн 4, 5, 6, 7 дахь хэсэг:

"4.Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

5.Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагчид мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль хамгаалагчид тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгоно.

6.Энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан урамшуулал олгох журмыг Сангийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд батална.

7.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан мэдээлэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцлана."

15/38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:

"4/энэ хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй албан тушаалтныг 30000 - 60000 төгрөгөөр торгох."

16/38 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатай саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан улсын байцаагч, байгаль хамгаалагч болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын " олон нийтийн байгууллага байгуулах, хөрөнгийн сан үүсгэх" гэсний дараа " нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэх"; 14 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "хязгаарлах" гэсний дараа "буюу тодорхой хугацаагаар хориглох";15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын " иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах" гэсний дараа " биологийн болон генетикийн нөөцийг тогтвортой ашиглахад чиглэгдсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагыг хэрэглэснээр гарах үр ашгийг тэгш, шударгаар ашиглах явдлыг дэмжих";16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын "ялгах тэмдэг" гэсний дараа ", дүрэмт хувцас,"; 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хортой" гэсний дараа ", аюултай"; 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын "хоргүй," гэсний дараа "аюулгүй,"; 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын "даацын" гэсний дараа "болон нөөцийн ашиглалтын"; 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "1 дэх хэсгийн 1," гэсний дараа "2,"; 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын "эрхийг хүчингүй болгуулах" гэсний дараа ",үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох"; 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын "өгөх" гэсний дараа ", хяналт тавих;"; 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "ашиглах" гэсний дараа ",нөхөн сэргээх."; 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "олон нийтийн байгууллагад" гэсний дараа " эсхүл тухайн нутгийн иргэдийн сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулагдсан этгээдэд,"; 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "ашигласан" гэсний дараа "болон зөвшөөрөлгүй агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон"; 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "буюу" гэсний дараа "байгаль орчны хяналтын"; 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "энэ хуулийн" гэсний дараа "21 дүгээр зүйлийн 3," гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1,3 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1, 3 дахь заалт:

"1/үнэлгээний багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь орон тооны мэргэжлийн боловсон хүчин байх;

3/магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаас батлагдсан байгаль орчны үнэлгээ хийх арга зүйтэй байх;"

2/31 дүгээр зүйлийн 4 дэх заалт:

"4/байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах, зогсоох болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх;"

4 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "улсын мэдээллийн төв санд" гэснийг "улсын нэгдсэн мэдээллийн санд"; 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "11" гэснийг "12"; 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "хорт" гэснийг "хортой, аюултай"; 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хортой" гэснийг "сөрөг"; 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хорт бодис гаргасан, хортой" гэснийг "сөрөг"; 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "химийн хорт бодис" гэснийг "химийн хортой, аюултай бодис, тэдгээрийг агуулсан нэгдлийг"; 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалтын "Засгийн газраас тогтоосон" гэснийг "энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан"; 30 дугаар зүйлийн "2" дахь хэсгийн дугаарыг "3"; 32 дугаар зүйлийн гарчиг, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн " олон нийтийн" гэснийг " төрийн бус"; 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "төлүүлэхээр шүүхэд нэхэмжилж болно." гэснийг "төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана."; 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "50000-100000" гэснийг "100000-200000 "; мөн хэсгийн 2 дахь заалтын "10000-20000" гэснийг "20000-40000", "75000-150000" гэснийг "150000-250000"; мөн хэсгийн 3 дахь заалтын "10000-25000" гэснийг "20000-50000", "150000-200000" гэснийг "200000-250000" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын "байгаль орчныг хамгаалах талаар төрийн хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах"; 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "шаардлагатай бол"; 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтын "галын"; 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтын "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг шийдвэрийг үл зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана"; гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ