A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт:

"6/аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх."

2/16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль орчны мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ