- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА,НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.1.15 дахь заалт нэмсүгэй:
"30.1.15.шаардлагатай тохиолдолд тухайн орон нутагт хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа тахарын албанд шаардагдах хүн хүч, автомашин, техник, шатахуун, орон байр болон бусад хэрэгслээр туслах;"
2 дугаар зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтын дугаарыг "30.1.16" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
