A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН

ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 9, 10 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"9/шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу гэмт хэргийн гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад туслах зорилгоор харьяа анги салбарынхаа бүсэд байршуулж аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах;"

10/шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг туслалцаа үзүүлэх."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД