A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсгийн "Галт зэвсэг" гэсний дараа ",сум" гэж, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн "галт зэвсэг" гэсний дараа ", сум" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн "сумыг" гэснийг "сум, эд ангийг" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД