- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "зүйлийг галын аюулаас онцлон хамгаалж, шаардлагатай үед тэдгээрийн" гэснийг "зүйлийн" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
