- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 10 дахь заалтын, 10 дугаар зүйлийн 9 дэх заалтын, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын "нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч" гэснийг "олон нийтийн цагдаагийн ажилтан" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх