- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "цагдаагийн төв байгууллагын" гэснийг "төрийн тусгай хамгаалалтын газрын" гэж, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "цагдаагийн байгууллага" гэснийг "төрийн тусгай хамгаалалтын газар" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
