A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ/Энэ хуулийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай 151дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"151дүгээр зүйл.Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах, төрийн

Хэвлэх

асрамжид авах

1.Цагдаагийн байгууллага амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй хараа хяналтгүй, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхдийг түр саатуулж, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан байгууллагад шилжүүлнэ.

2.Цагдаагийн албаны тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага хүүхдийн оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлыг судалж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

3.Цагдаагийн байгууллага, хүүхдийг асран хамгаалах байгууллагын хамтран ажиллах журмыг цагдаагийн төв байгууллагын дарга, хүүхдийн төлөө үндэсний байгууллагын дарга хамтран батална."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД