A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХЧҮҮДИЙГ ОДОНГООР ШАГНАХ, УЛСЫН ТЭТГЭВРИЙГ ӨРГӨТГӨН НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

1962 ОНЫ 1-Р САРД БОЛСОН БНМАУ-ЫН

АРДЫН ИХ ХУРЛЫН 4 ДАХЬ УДААГИЙН

ЧУУЛГАНААР БАТЛАВ.

1962 оны 1- р сарын 30

ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХЧҮҮДЭД УЛСААС ОЛГОХ

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

Манай улсын өсвөрийн хүүхэд багачуудыг боловсон зөв хүмүүжүүлэн өсгөхөд улсаас үзүүлж байгаа тусламжийг нэмэгдүүлж, ард түмний аж амьдралыг улам дээшлүүлэх талаар МАХН-аас тавьж байгаа зорилтыг үндэслэж олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзээд БНМАУ-ын Ардын Их Хурлаас тогтоох нь:

Нэгдүгээр зүйл. Олон хүүхэд төрүүлэн өсгөсөн эхчүүдэд улсаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэн дор дурдсан хэмжээгээр тогтоосугай. Үүнд:

Хэвлэх

а/ 3 хүүхэд төрүүлэн өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 4, 5, 6 дахь хүүхэд тус бүрд 8 нас хүртэл нь жил дутам 300 төгрөг:

б/ 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 7, 8, 9 дэх хүүхэд тус бүрд 8 нас хүртэл нь жил дутам 600 төгрөг;

в/  9 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 10 ба түүнээс дээш хүүхэд тус бүрд 8 нас хүртэл нь жил дутам 800 төгрөг;

 

Олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэвэр тогтоогдох нийт хүүхдийн тоонд 8 нас хүрээгүй байхад нь бусдаас хууль ёсоор үрчилж авсан хүүхдийг оруулж байсугай.

Хоёрдугаар зүйл. Хоёр ихэр хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн төрүүлсэн хүүхэд тутамд 500 төгрөг, 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн төрүүлсэн хүүхэд дутамд 1000 төгрөгийг нэг удаагийн тэтгэвэр болгон олгож байсугай. 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдийн эсэн мэнд байгаа 3 ба түүнээс дээш хүүхдийг 4 нас хүртэл нь улсын зардлаар асрамжилсугай.

Хэвлэх

Гуравдугаар зүйл. Олон хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэврийг тогтоох ба олгох, түүний бүртгэл, тайлан тооцооны ажлыг сум, хороодын гүйцэтгэх захиргаадаас аймаг, хотын гүйцэтгэх захиргаадын хяналтын дор гүйцэтгэж байсугай.

Хэвлэх

Дөрөвдүгээр зүйл. Энэ хуулийн 2, 3 дугаар зүйлд заагдсан тэтгэврийг тэтгэвэр тогтоогдсон хүүхдийн төрсөн өдрөөс хойш 3 сар болсоны дараа улирал дутам адил хэмжээгээр олгож байсугай.

Хэвлэх

Тавдугаар зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд тэтгэвэр тогтоох ба олгох журмын тухай заавар батлаж гаргахыг БНМАУ-ын Сангийн Яаманд даалгасугай.

Хэвлэх

Зургадугаар зүйл.Энэ хуулийг БНМАУ-ын харьяат нарт хамааруулж 1962 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн журамласугай.

Хэвлэх

Долдугаар зүйл. Энэ хууль гарсантай холбогдуулан БНМАУ-ын Их Хурлын 1952 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар зарлигийн 4, 5 дугаар зүйл, БНМАУ-ын Их Хурлын 1957 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хуулийн 3, 4 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

БНМАУ-ын Ардын Их  Хурлын Тэргүүлэгчдийн дарга  Ж.САМБУУ

БНМАУ-ын Ардын Их  Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.ЛУВСАНЧҮЛТЭМ