- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 03 сарын 07 өдөр
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Олон улсын гэрээний тухай хуульд дор дурдсан агуулгатай 231дүгээр зүйл нэмсүгэй:
"231 дүгээр зүйл. Олон улсын гэрээний заалтыг хэрэглэх
1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх олон улсын гэрээний хэм хэмжээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу саналаа Улсын дээд шүүхэд гаргана."
2 дугаар зүйл.
Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
