A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АВТО ЗАМЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн гарчиг болон 14.2-ын "өмчлөгч" гэсний өмнө "эзэмшигч," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

14.1.Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь /цаашид "авто замын эзэмшигч" гэх/ авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын өмчлөгч, эзэмшигч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна."

3 дугаар зүйл. Авто замын тухай хуулийн 18.1-ийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн" гэснийг "төрийн захиргааны төв байгууллагын" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН