- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВТО ЗАМЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлд "21.3. Энэ хуулийн 21.1-д заасан зам, замын байгууламжаар зорчиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтын тээврийн хэрэгслийг зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх журмыг Засгийн газар тогтооно." гэсэн хэсэг нэмсүгэй.
2 дугаар зүйл. Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын "авто зам" гэсний өмнө "иргэн, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан" гэж нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
