A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 10 сарын 03 өдөр Дугаар 51 Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт

оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "18.Хөрөнгө оруулалтын газар" гэж нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД