A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг "Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно" гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийн "цагдаагийн байгууллагад" гэснийг "нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд, орон нутагт цагдаагийн байгууллагад"; мөн зүйлийн 10 дахь хэсгийн "Цагдаагийн төв байгууллага" гэснийг "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв"; 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "цагдаагийн байгууллага" гэснийг "нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, орон нутагт цагдаагийн байгууллага"; 6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "Цагдаагийн байгууллага" гэснийг "Нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, орон нутагт цагдаагийн байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ