A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний хуульд дор дурдсан агуулгатай 154.3, 154.4, 174.3, 174.4 дэх хэсэг тус тус нэмсүгэй:

Хэвлэх

1/154 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:

"154.3.Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ.

154.4.Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ."

2/174 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:

"174.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5- 175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй.

174.4.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно."

2 дугаар зүйл. Иргэний хуулийн 171.3 дахь хэсгийн "хэлцэл" гэсний дараа "хуульд өөрөөр заагаагүй бол" гэж, 174.2 дахь хэсэгт "Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй." гэсэн 2 дахь өгүүлбэр, 453.2 дахь хэсэгт "Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна." гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Иргэний хуулийн 154.3- 154.6 дахь хэсгийн дугаарыг "154.5- 154.8" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ