A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/32 дугаар зүйлийн 32.12 дахь хэсэг:

"32.12.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг татан буулгахад энэ зүйлийг баримтална."

2/235 дугаар зүйлийн 235.6 дахь хэсэг:

"235.6.Үүрэг хүлээгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгийн өмчлөх эрхийг фидуцийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн бол гуравдагч этгээд нь энэ хуулийн 37 дугаар бүлэгт заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний журмаар уг эд хөрөнгийг үүрэг хүлээгчийн эрх ашгийн үүднээс өмчилж, удирдана."

2 дугаар зүйл. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн "Хуулийн этгээдийг" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг" гэж, мөн зүйлийн 32.5 дахь хэсгийн "Татан буугдаж байгаа" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ