A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Иргэний хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

1/421дүгээр зүйл:

"421дүгээр зүйл.Цахим хэлбэрээр хийх хэлцэл

Хэвлэх

421.1.Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлээс бусад, хуульд бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно.

421.2.Цахим хэлбэрээр хийх хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг гэрээний нөгөө тал нь хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.";

2/43 дугаар зүйлийн 43.2.4 дэх заалт:

"43.2.4.цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурсан.";

3/196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалт:

"196.1.8.цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурснаар.".

2 дугаар зүйл.

Хэвлэх

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 42.11 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"42.10.Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.

42.11.Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно."

3 дугаар зүйл.

Хэвлэх

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн "Анзын" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол анзын" гэж, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсгийн "Баталгааны" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны" гэж, 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсгийн "Үүргийн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн" гэж, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсгийн "Зээлээр" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр" гэж, 279 дүгээр зүйлийн 279.4 дэх хэсгийн "Тусгай" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай" гэж, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн "Хүү" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү" гэж, 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсгийн "Барьцаалан" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан" гэж, 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсгийн "Санхүүгийн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн" гэж, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсгийн "Түрээсийн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн" гэж, 335 дугаар зүйлийн 335.1 дэх хэсгийн "Франчайзын" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол франчайзын" гэж, 406 дугаар зүйлийн 406.2 дахь хэсгийн "Хөрөнгө" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө" гэж, 412 дугаар зүйлийн 412.2 дахь, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсгийн "Зээлийн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн" гэж, 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсгийн "Даатгалын" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын" гэж, 454 дүгээр зүйлийн 454.3 дахь хэсгийн "Мөнгөн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн" гэж, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсгийн "Батлан" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол батлан" гэж, 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсгийн "Хамтран" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран" гэж, 483 дугаар зүйлийн 483.4 дэх хэсгийн "Асран" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол асран" гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ