- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 10 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН
БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт:
"7.1.7.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага."
2/171, 172дугаар зүйл:
"171 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг
171.1.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:
171.1.1.хөрөнгө оруулагчийн нэр, хаяг, хувь хүн бол иргэний харьяалал, хуулийн этгээд бол эрх бүхий байгууллагаас олгосон бүртгэлийн гэрчилгээ;
171.1.2.аж ахуйн нэгжийн төрөл, хэлбэр;
171.1.3.хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ;
171.1.4.хөрөнгө оруулах үндсэн салбар, эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээ.
171.2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
171.2.1.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай шийдвэрийн эх хувь;
171.2.2.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;
171.2.3.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрэм;
171.2.4.хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;
171.2.5.хөрөнгө оруулагчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн байгуулах тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд байгуулах тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
171.2.6.гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтыг мөнгөн хөрөнгөөр хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны дансны хуулга, хөдлөх эд хөрөнгөөр хийж байгаа бол гаалийн байгууллагын мэдүүлэг, оюуны үнэт зүйлээр хийж байгаа бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг;
171.2.7.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг;
171.2.8.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
171.3.Энэ хуулийн 171.2-т заасан баримт бичиг нь монгол хэлээр байна.
171.4.Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 171.1, 171.2-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар шийдвэр гаргана.
171.5.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.
171.6.Энэ хуулийн 171.1, 172.1-д заасан өргөдлийн маягтын загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
172дугаар зүйл.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг
172.1.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:
172.1.1.гадаадын хуулийн этгээдийн нэр, хаяг;
172.1.2.гадаадын хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бүртгэлийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцийн тухай мэдээлэл;
172.1.3.төлөөлөгчийн газар байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл;
172.1.4 төлөөлөгчийн газрын албан ёсны хаяг, байршил.
172.2.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
172.2.1.баталсан загварын дагуу бөглөсөн маягт;
172.2.2.гадаадын хуулийн этгээдийн танилцуулга, дүрмийн хуулбар;
172.2.3.гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
172.2.4.төлөөлөгчийн газрын хаяг;
172.2.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
172.3.Энэ хуулийн 172.2-т заасан баримт бичиг нь монгол хэлээр байна.
172.4.Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 172.1, 172.2-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гадаад улсын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг бүртгэх эсэх талаар шийдвэр гаргана.
172.5.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг бүртгэвэл гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
172.6.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэмд өөрчлөлт орсон бол ажлын 10 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
172.7.Улсын бүртгэлийн байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын тоо, хөрөнгө оруулагчид, тэдгээрийн эзэмшиж байгаа хувь хэмжээ, бизнес үйл ажиллагааны чиглэлийн талаар нэгдсэн бүртгэл хөтөлж, энэ талаарх мэдээллийг хагас болон бүтэн жилээр гаргаж хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ."
2 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"20.1.8.Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр."
3 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "16.1-д" гэснийг "16.1, 171.1, 171.2, 172.1, 172.2-т" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
