- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай 18.1.11, 18.1.12 дахь заалт нэмсүгэй:
"18.1.11.хөрөнгө оруулалтын сангийн орлого;
18.1.12.хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлого."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
