- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.1.4 дэх заалт нэмсүгэй:
"8.1.4.тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд уг гэрчилгээгээр тогтворжуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээгээр;"
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
