- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 10 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 35.6 дахь хэсэг нэмсүгэй:
"35.6.Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тогтворжуулах гэрчилгээтэй бол уг гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр гаалийн болон бусад татварыг төлнө."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
