- Нүүр
- Монгол Улсын хууль
- КОНЦЕССЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.5 дахь хэсэг нэмсүгэй:
"30.5.Энэ хуулийн 30.1.3-т заасан татварын дэмжлэгийг татварын хууль тогтоомжид заасны дагуу, татварын хувь, хэмжээг болон татварын орчныг тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна."
2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 30.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"30.1.3.татварын болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;"
3 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн "30.1-д заасан" гэснийг "30.1.3-т зааснаас бусад" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
