- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийн "үнэт цаас /хувьцаа, нэгж эрх/" гэснийг "нэгж эрх" гэж, мөн зүйлийн 38.6.2 дахь заалтын "хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авах" гэснийг "хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч тогтоосон хязгаараас хэтрүүлэн зээл авах" гэж, 38.6.3 дахь заалтын "сангийн хувьцаа /нэгж эрх/-г" гэснийг "сангийн нэгж эрхийг гэж" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх заалтын "үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан" гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
