A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

ГАЗРЫН ХЭВЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Газрын хэвлийн хуулийн гарчгийг "Газрын хэвлийн тухай Монгол Улсын Хууль" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Газрын хэвлийн хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

1/2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

1.Газрын хэвлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2/4 дүгээр зүйл.

4 дүгээр зүйл.Газрын хэвлий, түүний улсын нэгдмэл сан

Хэвлэх

1.Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс (бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж)-ийг газрын хэвлий гэнэ.

2.Газрын хэвлий нь ашиглаж байгаа эсэхээс үл хамааран бүхэлдээ улсын нэгдмэл санг бүрдүүлнэ.

3/6 дугаар зүйл.Газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх үйл ажиллагааг төрөөс удирдах

Хэвлэх

1.Улсын Их Хурал газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

1)газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлогыг тодорхойлох;

2)газрын хэвлийн улсын нэгдмэл санг захиран зарцуулах бодлогын үндсийг тодорхойлж, чиглэлийг тогтоох;

3)хууль тогтоомжид заасан бусад эрх.

2.Засгийн газар газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1)газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;

2)газрын хэвлийг ашиглах, хамгаалах техникийн нэгдсэн бодлогыг тодорхойлох;

3)хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1)газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2)газрын хэвлийн баялаг, эрдэс түүхий эдийг зохистой ашиглах бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;

3)газрын хэвлийг ашиглах, геологийн судалгаа хийх үйл ажиллагаанд улсын хяналтыг хэрэгжүүлэх;

4)ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмалын орд ашиглахад зориулан аж ахуйн нэгж, байгууллагад зохих хууль тогтоомжийн дагуу уурхайн эдэлбэр олгох;

5)хууль тогтоомжид заасан бусад эрх.

4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1)газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, газрын хэвлийг ашиглахн үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар хэрэгжүүлэхэд хяналт тавих;

2)газрын хэвлийг зохистой ашиглуулах, хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3)хууль тогтоомжид заасан бусад эрх.

4/7 дугаар зүйл.

7 дугаар зүйл.Аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

1.Аймаг нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1)нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлого, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

2)энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар аймаг нийслэлийн Засаг даргын тайлан, мэдээлэлийг хэлэлцэх.

2.Аймаг нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1)нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр мөн хуульд заасан эрх хэмжээний дотор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтйиг зохион байгуулах;

2)нутаг дэвсгэртээ хийсэн геологийн судалгааны болон нутаг дэвсгэртээ оршиж байгаа ашигт малтмалын талаарх мэдээлэлийг зохих журмын дагуу холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авч танилцах;

3)энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох;

5)газрын хэвлийг дур мэдэн ашиглах болон ашигт малтмал бүхий талбайд барилна байгууламж дур мэдэн барихыг зогсоох;

6)хууль тогтоомжид заасан бусад эрх.

5/8 дугаар зүйл.Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

1.Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1)нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлого, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

2)энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар сум дүүргийн Засаг даргын тайлан, мэдээлэлийг хэлэлцэх.

2.Сум дүүргийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1)нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр мөн хуульд заасан эрх хэмжээний дотор сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтйиг зохион байгуулж хангах;

2)нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох;

3)ашигт малтмалын нөөцийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4)ердийн ашигт малтмал, газар доорхи цэнгэг усыг ашиглах тухай саналыг холбогдох байгууллагад тавих;

5) ердийн ашигт малтмалын ордыг зохистой ашиглах болон газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулахад хяналт тавих, үасаж тохижуулсан газрыг хүлээн авах

6)хууль тогтоомжид заасан бусад эрх.

6/9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.Монгол Улсын хууль тогтоомжид заасан тохиолдолд газрын хэвлийг гадаад улсын хуулийн этгээд, иргэн харьяалалгүй хүнд зохих журмын дагуу ашиглуулж болно.

7/11 дүгээр зүйл:

11 дүгээр зүйл.Газрын хэвлийг ашигласны төлбөр

Хэвлэх

1.Газрын хэвлийг төлбөртэй ашиглана.

2.Газрын хэвлийг ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээг хуулиар тогтооно.

8/12 дугаар зүйл.

12 дугаар зүйл.Геологийн судалгаа хийхэд зориулан ашиглуулахаар газрын хэвлийг олгох

Хэвлэх

1.Геологийн судалгаа хийх (геологийн тогтоц, ашигт малтмалын байршилын зүй тогтлыг судлан ордыг илрүүлж үнэлгээ өгөх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглах, уул-техникийн болон шаардлагатай бусад нөхцөлийг тодруулах зэрэг)-эд зориулан ашиглуулахаар газрын хэвлийг олгох асуудлыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

2.Геологийн судалгаа хийгч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаагаа явуулах тухайгаа сум дүүргийн Засаг даргад бүртгүүлсний дараа ажлаа эхэлнэ.

9/15 дугаар зүйл:

15 дугаар зүйл.Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгох

Хэвлэх

1.Ашигт малтмал олборлох, газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахаас өөр зориулалтаар ашиглуулахаар газар доор барилга байгууламж барих ашиглахад зориулан газрын хэвлийг дор дурдсан байгууллага, албан тушаалтан олгоно:

1)улсын болон аймаг, нийслэлийн чанартай барилга байгууламж барих, ашиглахад зориулан тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;

2)орон нутгийн чанартай барилга байгууламж барих, ашиглахад зориулан тухайн сум, дүүргийн Засаг дарга.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан барилга байгууламжийн ажлыг эхлэхдээ тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшил газрынхаа хилийн дотор ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан тухайн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон журмын дагуу газрын хэвлийг ашиглах эрхтэй.

4.Газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулах зориулалттай барилга байгууламж барих, ашиглахад зориулан газрын хэвлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно.

5.Газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг булах, бохир ус зайлуулахдаа эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон тусгай нөхцөл, шаардлага хангасан байвал зохино.

6.Хүн амын эрүүл мэнд, мал, ан амьтан байгаль орчинд онцгой нөлөө бүхий хортой бодисыг хамгаалан булахад зориулан газрын хэвлийг ашиглуулах тухай асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зориулалтаар газрын хэвлийг ашиглуулахыг Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд газрын хэвлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно. Гүйцэтгэгч байгууллага нь хортой бодисыг хамгаалан булснаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргаанны төв байгууллагад бүртгүүлнэ.

10/19 дүгээр зүйл:

19 дүгээр зүйл.Газрын хэвлийг ашиглах хугацаа

Хэвлэх

1.Газрын хэвлийг хугацаагүй буюу хугацаатайгаар ашиглалтад олгож болно.

2.Газрын хэвлийг урьдчилан тодорхой хугацаа тогтоолгүйгээр ашиглалтад олгосон бол хугацаагүй түрээслэн ашиглах гэнэ.

3.Газрын хэвлийг ашиглалтад хугацаатай олгох нийт хугацаа 30 жилээс илүүгүй байна. Шаардлагатай бол тогтоосон хугацааг газрын хэвлийг түрээслэн ашшглуулахаар анх олгосон байгууллагын шийдвэрээр сунгаж болох бөгөөд нэг удаад сунгах хугацаа 20 жилээс дээшгүй байна.

4.Ашигт малтмалын ордыг ашиглах хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

11/27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн сүүлчийн өгүүлбэр:

12/ Дөрөвдүгээр бүлгийн гарчиг:

13/31 дүгээр зүйл:

31 дүгээр зүйл.Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглах журам

Хэвлэх

1.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана.

2.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллагын техник ашиглалтын журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр холбогдох төрийн захиргааны төв байгууллага батална.

3.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчныг бохирдуулсан, түүний баялгийг зүй бусаар ашигласан, гэмтээж сүйтгэсэн зэргээс учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

14/32 дугаар зүйлийн гарчиг:

15/32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эхлэл:

1.Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглахдаа дараахь үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

16/35 дугаар зүйл:

35 дугаар зүйл.Түрээслэгч нь газрын хэвлийг бусдад ашиглуулах

Хэвлэх

17/38 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.Уулын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, баигууллага нь уурхайн доторх агаарын найрлагыг сайжруулах, уулын ажлын технологи, аюулгүй ажиллагааны арга, техник хэрэгслийг боловсронгуй болгох асуудлыг тусгасан, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн, техник-зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээ авч уулын ажил гүйцэтгэдэг ажилтан, албан хаагчдын аюул осолгүй, хэвийн ажиллаж, амьдрах болон ариун цэврийн дүрэм, хэм хэмжээг байнга боловсронгуй болгож байна.

18/40 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

3.Уул уурхайн аюул ослоос аврах үйл ажиллагааны дүрмийг холбогдох яам, тусгай газар, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцож батална.

19/44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.Олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олон нь хууль тогтоомж дүрмийнхээ дагуу газрын хэвлийг хамгаалах, зохистой ашиглах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож, төрийн байгууллагад тус дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

20/48 дугаар зүйл:

48 дугаар зүйл.Ашигт малтмалын нөөцийн үнэмшлийг тогтоох

Хэвлэх

21/51 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтад тавих төрийн хяналтын зорилт нь тус улсын яам, тусгай газар, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, түүнчлэн гадаад улсын хуулийн этгээд, иргэн, харьяалалгүй хүн хэвлийг ашиглах, хамгаалах талаар тогтоосон журмыг сахиж, түүнийг ашиглахад аюулгүй ажиллагааг хангах, болзошгүй аюул, хортой нөлөөнөөс хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах, сэргийлэх, уг аюул, хортой нөлөөг арилгах үүргийн биелэлтийг хангах, ашигт малтмалын нөөц, ордын болон газрын хэвлийн улсын тоо бүртгэлийн журам, түүнчлэн газрын хэвлийн тухай хууль тогтоомжийн бусад заалтыг хэрэгжүүлэх явдлыг хангахад оршино.

22/52 дугаар зүйл:

52 дугаар зүйл.Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт, геологийн судалгаанд хяналт тавих байгууллага

Хэвлэх

1.Геологи, уул уурхайн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт, геологийн судалгаанд тус тус хяналт тавина.

2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэдгээрийн Засаг дарга нь газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтад тавих төрийн хяналтыг нутаг дэвсгэртээ эрх хэмжээнийхээ дагуу хэрэгжүүлнэ.

23/53 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.Засгийн газар нь газрын хэвлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих үүргийг холбогдох бусад байгууллагад хариуцуулах замаар аюулгүй ажиллагааны болон газрын хэвлийг хамгаалах журам, хэм хэмжээг зөрчихөөс сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлж болно.

24/54 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг:

2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь геологийн судалгаатай холбогдуулан дараахь эрх эдэлнэ:

1/газрын хэвлийд геологийн судалгаа хийх үед гарсан зөрчил, дутагдлыг арилгах талаар заавал биелүүлэх шаардлагыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад тавьж, биелэлтийг нь хангуулах;

2/газрын хэвлийн геологийн судалгаа нь баталсан зураг төсөлд тохироогүй буюу түүнийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түүнчлэн энэ ажлыг хийх журам, хэм хэмжээг зөрчсөн байвал түүнийг зогсоох.

3.Засгийн газар нь газрын хэвлийд геологийн судалгаа хийх хэм хэмжээг зөрчихөөс сэргийлэх, зөрчлийг таслан зогсоохтой холбогдсон бусад журам тогтоож болно.

25/56 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.Газрын хэвлийг ашиглах асуудлаар гарсан эд хөрөнгийн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

26/58 дугаар зүйл:

58 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Газрын хэвлийг төр өмчлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчсөн хэлцлийг хүчингүйд тооцно.

2.Газрын хэвлийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлапа хүлээлгэхээргүй бол геологи, уул уурхайн болон байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан шийтгэл ногдуулна:

1.газрын хэвлийг ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг зөрчсөн бол 15000 хүртэл төгрөгөөр торгох;

2.газрын хэвлийг хамгаалах журам, түүнийг ашиглахад үүсч болзошгүй аюул осол, хортой нөлөөнөөс ажиллагчид, хүн ам болон мал, ан амьтан байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах шаардлагыг биелүүлээгүй бол 1000-15000 төгрөгөөр торгох;

3.газар доорх усны горимыг ашиглах цооног, геодези, маркшейдерийн тэмдгийг устгасан, гэмтээсэн бол 5000-15000 төгрөгөөр торгох;

4.ашигт малтмал олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах, түүнчлэн ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох, тэдгээрийг барих ашиглалтад оруулах талаар энэ хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол 5000-15000 төгрөгөөр торгох;

5.энэ хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасан шаардлагыг биелүүлээгүй бол 5000-15000 төгрөгөөр торгох;

6.газрын хэвлийг дур мэдэн ашигласан, ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барьсан бол 10000-25000 төгрөгөөр торгох;

7.геологи, маркшейдерийн баримт бичиг, түүнчлэн цаашид газрын хэвлийд геологийн судалгаа хийх, ордыг ашиглахад зайлшгүй шаардлагатай ашигт малтмалын сорьцын хувь, цооногийн чөмгийг үрэгдүүлсэн бол 25000 хүртэл төгрөгөөр торгох;

8.газрын хэвлийд геологийн судалгаа хийх журам, шаардлагыг зөрчсөн нь хайгуул хийсэн ашигт малтмалын нөөцийг буруу үнэлэх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламжийг барих нөхцөлийг буруу тодорхойлоход хургэсэн бол 15000-25000 төгрөгөөр торгох;

9.ашигт малтмалын ордыг гэмтээж сүйтгэсэн, баялаг хэсгийг нь өөрчлөн олборлосон, ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг бусад хэлбэрээр зөрчсөн, олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн бол 15000-25000 төгрөгөөр торгох;

10.газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй бол 15000-25000 төгрөгөөр торгох.

2 дугаар зүйл.Газрын хэвлийн хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2/10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:

2.Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.

3.Газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна.

3/20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.Газрын хэвлийг ашиглагчид нь газар өмчлөх, эзэмших, ашиглах талаарх бусдын эрхийг аливаа хэлбэрээр хөндөхгүй байх үүрэгтэй бөгөөд ийм зөрчлийн улмаас тэдгээрт учруулсан хохирлыг өөрийн хөрөнгө, зардлаар нөхөн төлнө.

4/411дүгээр зүйл:

411дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх

Хэвлэх

1.Газрын хэвлийг ашиглагч нь байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ зорилгоор газрын хэвлийг болон ашигт малтмалын ордыг ашиглах зураг төсөл, техникийн баримт бичигт экологийн магадлан шинжилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.

2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг арилгах, ашигт малтмалын орд, түүний хэсэг дэх малтсан газрыг дарах буюу цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах, хөрсийг нь нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.Газрын хэвлийг ашиглагч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа болгож мөнгөн барьцааг сум, дүүргийн нутгийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.

4.Мөнгөн барьцааны хэмжээ, түүнийг улсын орлого болгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.

5/45 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.Ашигт малтмалын нөөц, ордын болон газрын хэвлийн улсын тоо бүртгэл, ашигт малтмалын ордын данс, нөөцийн балансыг Улсын геологийн сан эрхлэн хөтөлнө.

4 дүгээр зүйл.Газрын хэвлийн хуулийн зүйл хэсэг, заалтад «БНМАУ-ын» гэснийг «Монгол Улсын» гэж, «Сайд нарын Зөвлөл» гэснийг «Засгийн газар» гэж, «сум, хороо, район, орон нутгийн хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа» гэснийг «сум, дуүргийн Засаг дарга» гэж, «аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа» гэснийг «аймаг, нийслэлийн Засаг дарга» гэж, «үйлдвэр, албан газар» гэснийг «аж ахуйн нэгж, байгууллага» гэж, «түгээмэл тархацтай ашигт малтмал» гэснийг «ердийн ашигт малтмал» гэж, «улсын геологийн хяналтын байгууллага», «улсын уул уурхайн хяналтын байгууллага» гэснийг «геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага» гэж, «улсын өмч» гэснийг «төрийн өмч» гэж, «дархан цаазтай» гэснийг «тусгай хамгаалалттай» гэж, «хүрээлж байгаа байгаль, орчин» гэснийг «байгаль орчин» гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Газрын хэвлийн хуулийн зүйл, хэсэг заалтад «Улсын хороо» гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Газрын хэвлийн тухай хуулийн 5 дугаар зүйл (Газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаарх төрийн удирдлага), 14 дүгээр зүйл (Ашигт малтмалын ордыг ашиглахад зориулан уурхайн эдэлбэр олгох, 16 дугаар зүйл (Түгээмэл тархацтай ашигт малтмалын жагсаалт), 17 дугаар зүйл (Түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглахад зориулан уурхайн эдэлбэр олгох нөхцөл), 25 дугаар зүйл (Ашигт малтмалын хайгуул хийсэн ордыг үйлдвэрийн ашиглалтад шилжүүлэх), 26 дугаар зүйл (Ашигт малтмалын ордыг анхлан нээгч), 34 дүгээр зүйл (Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах, нөөцөд үлдээх), 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэг 12 дугаар бүлэг (Олон улсын гэрээ)-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ