- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн 3, 4, 5 дугаар зүйлийг дараах байдлаар тус тус өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйл:
3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 397,580.8 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
д/д |
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Дүн /сая.төгрөгөөр/ |
|
1 |
Сангийн сайд |
329,275.2 |
|
|
1.1.Татварын ерөнхий газар |
329,275.2 |
|
|
|
1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого |
329,275.2 |
2 |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд |
68,305.6 |
|
|
2.1..Төрийн өмчийн хороо |
68,305.6 |
|
|
|
2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого |
68,305.6 |
"
2/4 дүгээр зүйл:
"4 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 282,799.5 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
д/д |
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Дүн /сая төгрөгөөр/ |
1 |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд |
274,151.5 |
|
1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл |
12,151.5 |
|
1.2.Иргэдэд олгох бэлэн мөнгө |
262,000.0 |
2 |
Сангийн сайд |
179,145.0 |
|
2.1.Засгийн газрын бондын хүүгийн төлбөр |
8,648.0 |
|
2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт |
62,397.0 |
|
2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт |
108,100.0 |
|
2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө |
0.0 |
3/5 дугаар зүйл:
"5 дугаар зүйл.Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөгөөр баталсугай."
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
