A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:

"З.Зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч байна. Зөвлөлийн тэргүүн нь Зөвлөлийн ажлыг бүхэлд нь удирдаж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

2/Зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулах;

3/төрийн гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд Зөвлөлийг төлөөлөх;

4/Зөвлөлийн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

5/хуульд заасан бусад бүрэн эрх.

4.Зөвлөлийн гишүүн нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/үндэсний аюулгүй байдал болон төрийн гадаад, дотоод бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс улс орны төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийлгэж, авах шаардлагатай арга хэмжээний талаар санал боловсруулан Зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;

2/Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлаар холбогдох байгууллага, түүний дотор үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын ажилтай танилцах, чиглэл зөвлөлгөө өгөх;

3/Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг эрхэлсэн ажлын хүрээнд зохион байгуулах;

4/Зөвлөлийн ажлын хэсэгт чиглэл, үүрэг, даалгавар өгөх;

5/өөрийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргахын өмнө Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байх;

6/хуульд заасан бусад бүрэн эрх."

2/8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна."

3/10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:

"3.Зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн бүтэц, зохион байгуулалт, бүрдүүлэлт, ашиглалтын журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно. Зөвлөлийн дэргэдэх мэдээллийн нэгдсэн сан нь төрийн нууцад хамаарах бөгөөд тусгай хамгаалалтад байна.

4.Зөвлөлийн ажлын алба нь мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, үйлчилгээ үзүүлэх бүтэцтэй байна."

2 дугаар зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "хяналтдаа авах" гэсний дараа "эрдэм шинжилгээний төслийн хэлбэрээр санхүүжүүлэх", 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Зөвлөлийн" гэсний дараа "ажлын албаны болон" гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 1, 5, 6 дахь заалт, 5 дугаар зүйлийн нэр, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 2, 3, 6 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/2 дугаар зүйл:

"2 дугаар зүйл.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл

Хэвлэх

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь /цаашид "Зөвлөл" гэх/ үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн."

2/4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1."Зөвлөл нь дараахь асуудлаар үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагааг болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй:"

3/4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

"1/өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах;"

4/4 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалт:

"5/гадаад орон, олон улсын байгууллагатай төр, засгийн дээд хэмжээний хэлэлцээрийн үед баримтлах чиглэл, гадаад орон, олон улсын байгууллагад тодорхой асуудлаар төр, засгийн дээд хэмжээнд байр сууриа илэрхийлэхдээ төрийн гадаад бодлогод нийцүүлж зөвлөлдөн тогтох;

6/төрийн батлан хамгаалах бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх, улс төрийн гадаад нөхцөл байдлыг харгалзан төрийн цэргийн бодлогын үндсийн талаарх саналыг бэлтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;"

5/5 дугаар зүйлийн нэр:

"5 дугаар зүйл.Зөвлөлийн тэргүүн, гишүүд, тэдгээрийн бүрэн эрх, чиг үүрэг."

Хэвлэх

6/5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Хууль тогтоомжид заасан үндэслэлээр Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зохих өөрчлөлт оруулж болно."

7/6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:

"2.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга уг албан тушаалыг хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

3.Улсын Их Хурлын дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ахлагч нар зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно."

8/6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Зөвлөл нь үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд онцгой ач холбогдол бүхий чиглэл, дотоодын болон олон улсын үйл явдал зэрэг шаардлагатай гэж үзсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах, судалгаа явуулах эрдэм шинжилгээний бие даасан нэгжтэй байж болно."

9/8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Зөвлөл нь ажлын албатай байна."

10/10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллийн нэгдсэн сантай байна. Мэдээллийн нэгдсэн сан нь төрийн холбогдох байгууллагууд, иргэд, гадаадын эх сурвалжаас ирүүлсэн бүх төрлийн мэдээллээс бүрдэнэ."

4 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс "/Зөвлөлийн тэргүүн/" гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ