- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРАЛЦАГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"8.2.Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
