- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2013 он, №46)
1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг:
"2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө."
2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:
"5.4.Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана."
3/6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэг:
"6.2.Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо батална.
6.3.Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол Улсын Ерөнхий аудитор шийдвэрлэнэ."
4/71дүгээр зүйл:
"71дүгээр зүйл.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага
71.1.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч болон бусад ажилтнаас бүрдэнэ.
71.2.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь төрийн тусгай албан хаагч байна.
71.3.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрын тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.
71.4.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор тухайн аудитын байгууллагын төсвийг захиран зарцуулах ба үйл ажиллагааг нь тогтоосон хугацаанд Үндэсний аудитын газарт хариуцан тайлагнаж, тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аудитын дүнг танилцуулна.
71.5.Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ."
5/12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэг:
"12.6.Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэвийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно."
6/15 дугаар зүйлийн 15.1.20 дахь заалт:
"15.1.20.төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагаанд, түүнчлэн төсвийн хөрөнгөөр болон төсвийн хөрөнгийн оролцоотой хэрэгжих төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд аудит хийж дүгнэлт гаргах;"
2 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 19.4 дэх хэсгийн "Гүйцэтгэлийн" гэсний дараа, 19.1 дэх хэсгийн "гүйцэтгэлийн" гэсний дараа "болон нийцлийн" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
"5.1.Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ. Аудитын арга хэлбэрийг санхүүгийн удирдлага, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилттэй уялдуулан байнга боловсронгуй болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна."
2/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг:
"6.1.Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ. Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна."
3/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:
"7.1.Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч болон бусад ажилтнаас бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь төрийн тусгай албан хаагч байна."
4/8 дугаар зүйл:
"8 дугаар зүйл.Төрийн аудитын байгууллагын төсөв, санхүүжилт
8.1.Төрийн аудитын байгууллага улсын төсвөөс санхүүжнэ. Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг хянуулахаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд оруулна. Төсвийн байнгын хороогоор хянагдаж зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ.
8.2.Төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд уг төсөвт Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны зардлаас гадна лабораторийн шинжилгээ хийлгэх, гэрээт аудитор, мэргэжлийн байгууллага, шинжээч ажиллуулах зардал, ажилтнуудын мэргэшил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана.
8.3.Төрийн аудитын байгууллагын нийт төсвийн төлөвлөлт, зарцуулалтад Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хяналт тавина.
8.4.Үндэсний аудитын газар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан төрийн аудитын байгууллагын жилийн төсвийн хуваарь, аудитын ажлын хэмжээ болон үнэлгээг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын төсвийн хуваарийг баталж, төлөвлөлт болон зарцуулалтад хяналт тавина."
5/12 дугаар зүйлийн 12.3.3-12.3.6 дахь заалт:
"12.3.3.төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудиторт төрийн аудитын итгэмжит түшээ;
12.З.4.төрийн аудитын байгууллагын аудитын менежерт төрийн аудитын зөвлөх түшээ;
12.З.5.төрийн аудитын байгууллагын ахлах аудитор, ахлах шинжээчид төрийн аудитын ахлах түшээ;
12.3.6.төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээчид төрийн аудитын түшээ."
6/13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг:
"13.5.Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ зарим хэсгийг тэргүүлэх аудиторт шилжүүлж болох бөгөөд энэ нь түүнийг энэ хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй."
7/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:
"14.1.Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй."
8/15 дугаар зүйлийн 15.1.6, 15.1.7 дахь заалт:
"15.1.6.гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын гүйцэтгэх ажилд зориулсан улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын санал болгосноор Улсын Их Хурлын даргын итгэмжилсэн аудитор аудит хийх;
15.1.7.улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийх;"
9/15 дугаар зүйлийн 15.1.9-15.1.11 дэх заалт:
"15.1.9.Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт, уг төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс гаргасан саналын талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж танилцуулах;
15.1.10.төрийн аудитын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор ажлын зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагааны асуудлаар стандарт, дүрэм, журам, заавар батлах;
15.1.11.өөрийн бүрэн эрхийн асуудлаар төрийн аудитын байгууллагаар сэлгэж аудит хийлгэх;"
10/15 дугаар зүйлийн 15.2.5 дахь заалт:
"15.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх".
11/16 дугаар зүйл:
"16 дугаар зүйл.Аудитын төлөвлөлт
16.1.Үндэсний аудитын газар төрийн аудитын байгууллагын аудитын хэтийн болон жилийн төлөвлөгөө боловсруулж ажиллана.
16.2.Үндэсний аудитын газар төрийн аудитын байгууллагын аудитын хэтийн болон жилийн төлөвлөгөө боловсруулахдаа иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн аудитын сэдвийг сонгож, хүний болон санхүүгийн нөөц, хугацаа, хүрэх үр дүнг тусган Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, шийдвэр гаргуулна. Энэ шийдвэр нь төлөвлөгөө боловсруулах үндэслэл болно.
16.3.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны шийдвэрээр хийх аудитын тайланг тус Байнгын хороонд заавал танилцуулах бөгөөд уг Байнгын хороо шаардлагатай гэж үзсэн аудитын тайланг хэлэлцэж, зохих шийдвэр гаргана.
16.4.Үндэсний аудитын газар төрийн аудитын байгууллагын аудитын хэтийн болон жилийн төлөвлөгөө боловсруулахдаа дараах зүйлийг харгалзан үзнэ:
16.4.1.дотоод, гадаадын бусад байгууллагын санал;
16.4.2.дотоод хяналтын байгууллагаас хийсэн болон хийхээр төлөвлөсөн аудит;
16.4.3.олон улсын байгууллагаас хийсэн болон хийхээр төлөвлөсөн аудит;
16.4.4.явцын дунд гарч болох гэнэтийн шаардлага."
12/18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэг:
"18.5.Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна. Гэрээгээр аудит хийлгэх, аудитын тайланг баталгаажуулах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална."
13/28 дугаар зүйл:
"28 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
28.1.Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
28.2.Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ:
28.2.1.аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй тохиолдолд;
28.2.2.төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд."
4 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн гарчгийн "хэлбэрүүд" гэснийг "төрөл" гэж, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, 1З дугаар зүйлийн 1З.11 дэх хэсгийн "Ерөнхий аудитор, Ерөнхий аудиторын орлогчийн" гэснийг "Ерөнхий аудиторын" гэж, 1З дугаар зүйлийн 1З.9, 1З.12 дахь хэсгийн "Ерөнхий аудитор, Ерөнхий аудиторын орлогчийг" гэснийг "Ерөнхий аудиторыг" гэж, 13.12, 13.13 дахь хэсгийн "тэдгээрийг" гэснийг "түүнийг" гэж, Гуравдугаар бүлгийн гарчиг, 14 дүгээр зүйлийн гарчгийн "боловсон хүчин" гэснийг "хүний нөөц" гэж, мөн зүйлийн 14.З дахь хэсгийн "боловсон хүчний" гэснийг "хүний нөөцийн" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1З дахь заалтын "шийтгэл ногдуулах" гэснийг "хариуцлага тооцуулах" гэж, мөн зүйлийн 15.2 дахь хэсгийн "Аймаг, нийслэлийн аудитын газар" гэснийг "Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага" гэж, 15.З дахь хэсгийн "Төрийн аудитын төв, орон нутгийн байгууллагаас" гэснийг "Төрийн аудитын байгууллагаас" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.20 дахь заалтын дугаарыг "15.1.21" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 1З дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1З.8, 1З.10, 1З.1З дахь хэсгийн ", Ерөнхий аудиторын орлогч" гэснийг, 18 дугаар зүйлийн гарчгийн ", түүний тайлан" гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.З.З дахь заалтын "аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал," гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.З дахь хэсэг, 9, 10 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1.6, 12.З.2 дахь заалт, 1З дугаар зүйлийн 1З.7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
