- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга//Энэ хуулийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 11 сарын 07 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1 дэх заалт, Хоёр дахь хэсгийн 1 дэх заалтын "Баянзүрх дүүрэг" гэснийг "Улаанбаатар хот /зүүн бүс/" гэж, мөн зүйлийн Нэг дэх хэсгийн 2 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 2 дахь заалтын "Сонгинохайрхан дүүрэг" гэснийг "Улаанбаатар хот /баруун бүс/" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
