A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "Ерөнхий зөвлөл нь" гэсний дараа "энэ хуулийн 3.2-т зааснаас гадна" гэж, 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтын "авах" гэсний дараа ", тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг энэ хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу хамгаалах" гэж, 7.1.7 дахь заалтын "журмыг" гэсний дараа "хуульд заасны дагуу" гэж, мөн зүйлийн 7.1.21.г дэх дэд заалтын "загварыг" гэсний дараа "хуульд заасан журмын дагуу" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын "үнэлэх," гэсний дараа "шалгаруулах," гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "хуралдаан" гэсний дараа "/цаашид "Хуралдаан" гэх/" гэж, 19 дүгээр зүйлийн гарчгийн "чөлөөлөх" гэсний дараа ", огцруулах" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "Ерөнхий зөвлөл" гэснийг "Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/" гэж, 5 дугаар зүйлийн гарчгийн "бүрэн эрх" гэснийг "чиг үүрэг" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын "Шүүхийн ерөнхий" гэснийг "Ерөнхий" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын "тогтоож" гэснийг "тогтоох" гэж, 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын "захиргааны ажилтнуудын" гэснийг "тамгын газрын даргын" гэж, 7.1.7 дахь заалтын "дуу болон" гэснийг "дуу авиа," гэж, 7.1.8 дахь заалтын "лавлагаа, удирдамжаар" гэснийг "лавлагаагаар" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын "тавигдах" гэснийг "тавих болзол," гэж, 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн "Ерөнхий зөвлөлийн хуралдааныг" гэснийг "Хуралдааныг" гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "эрхэдээ" гэснийг "эрхэд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын "нэрсийн жагсаалтыг гаргах, бүртгэх, тэдгээрийг", "тэдгээрийн аюулгүй байдлыг хангах," гэснийг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "зөвлөлийн" гэснийг, 26 дугаар зүйлийн 26.2.9 дэх заалтын "болон бусад хураамж" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД