- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2014 он, №02)
1 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 11.2.9 дэх заалт:
"11.2.9.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар."
2/24 дүгээр зүйлийн 24.6-24.10 дахь хэсэг:
"24.6.Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно.
24.7.Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
24.8.Хуульд заасан нас, болзлын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчид сүүлийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно.
24.9.Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
24.10.Шүүгчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно."
2 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дахь хэсгийн "зөвлөл" гэсний дараа "Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран" гэж, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийн "гишүүдэд" гэсний дараа "Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба" гэж, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөл" гэсний дараа "Хуульчдын холбоотой хамтран" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "4, 5 дугаар" гэснийг "4 дүгээр" гэж, 20 дугаар зүйлийн 20.4.6 дахь заалтын "эрх зүйн онцгой байдалд" гэснийг "эрх зүйн байдлын онцлогт" гэж, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн "хуулийн хариуцлага" гэснийг "хуульд заасны дагуу хариуцлага" гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн "сэлтийг" гэснийг ", дурсгалын зүйлийг" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.6-23.10 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
