A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 12 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "Уулзалт зохион байгуулахад өмгөөлөгчийн эрхийн үнэмлэх болон аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн олгосон томилолтыг үндэслэх бөгөөд уулзалтын тоо болон хугацааг хязгаарлахгүй." гэснийг хассугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД