- Нүүр
- Монгол Улсын хууль
- АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.1.11дэх заалт:
6.1.11.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;"
2/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:
"6.2.Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална."
3/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:
"6.3.Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана."
4/6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:
"6.4.Энэ хуулийн 6.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ."
2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
