A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:

"3.4.Сангийн тухайн жилийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлж болно."

2/17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалт:

"17.1.5.хүүхдийн мөнгө."

3/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:

"17.3.Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгөнд төсөвлөгдсөн хөрөнгөөс зарцуулагдаагүй үлдэгдлийг зөвхөн хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалтаар дараа жилийн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд тусган зарцуулна."

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Иргэн" гэсний дараа "энэ хуулийн 17.1.5-д зааснаас бусад" гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "энэ хуулийн 3.2," гэсний дараа "3.4," гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "энэ хуулийн" гэсний дараа "3.4," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх хэсгийн дугаарыг "17.4, 17.5" болгон өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД